Шугам ХХК
EN

Найдвартай эрчим хүчний дэд бүтцийг хамтдаа бүтээе

30+ жилийн мэдлэг, 200+ ажлын зураг төсөл, >220 кВ дэд станц & ЦДАШ-ын туршлагаар таны төслийг стандартад нийцүүлэн хурдан, найдвартай хэрэгжүүлнэ.

Таны найдвартай түнш

1994 онд байгуулагдсан Шугам ХХК нь эрчим хүчний инженерингийн зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ болон зохиогчийн хяналтыг цогцоор нь үзүүлдэг. Өндөр ур чадвартай 20 инженерийн бүрэлдэхүүнтэй багаар 200 гаруй төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүнд дэд станц, ЦДАШ, сэргээгдэх эх үүсвэрийн байгууламж, олон улсын санхүүжилттэй төслүүд багтдаг.

200+
Амжилттай гүйцэтгэсэн төслүүд
20+
Мэргэшсэн инженерүүд
30+
Инженерчлэлийн 30+ жилийн туршлага
5+
220 кВ-оос дээш дэд станц

Манай шийдлүүд

Дэд станц, ЦДАШ, сэргээгдэх эрчим хүчний систем, дизель генсет станц, хамгаалалт / SCADA / WAMS, ТЭЗҮ ба өртөг тооцооны иж бүрэн зураг төсөл болон зөвлөх үйлчилгээ.

Дэд станц болон агаарын шугамын нарийвчилсан зураг төсөл

Дэд станц болон агаарын шугамын нарийвчилсан зураг төсөл

Дэд станц • ЦДАШ

Өндөр хүчдэлийн дэд станц, агаарын шугамын нарийвчилсан зураг төслийг төсөл санаанаас эхлэн нэг мөрийн схем, цахилгаан/иргэний зураг, хамгаалалт, тооцоолол хүртэл иж бүрнээр боловсруулна.

Сэргээгдэх эрчим хүчний системийн зураг төсөл

Сэргээгдэх эрчим хүчний системийн зураг төсөл

Нарны PV • холимог

Нарны PV болон холимог сэргээгдэх системийн урьдчилсан ба нарийвчилсан зураг төсөл, сүлжээнд холболт, BoS инженерчлэл.

Дизель цахилгаан станцын (Genset) зураг төсөл

Дизель цахилгаан станцын (Genset) зураг төсөл

Дизель генсет станц

Дизель генераторын цахилгаан станцын инженерийн зураг төсөл: талбайн зохион байгуулалт, дуу чимээний шийдэл, цахилгаан түгээлт ба хамгаалалт.

Реле хамгаалалт, автоматжуулалт, SCADA болон өргөн хүрээний хяналтын системийн (WAMS) зураг төсөл

Реле хамгаалалт, автоматжуулалт, SCADA болон өргөн хүрээний хяналтын системийн (WAMS) зураг төсөл

Хамгаалалт • SCADA • WAMS

Дэд станц, шугамын хамгаалалт, удирдлага, автоматжуулалтын схем; SCADA болон өргөн хүрээний хяналт (WAMS).

Техник эдийн засгийн үндэслэл болон тооцоолол хийх

Техник эдийн засгийн үндэслэл болон тооцоолол хийх

ТЭЗҮ • өртөг тооцоо

Эрчим хүчний төслүүдийн банкны шаардлагад нийцсэн ТЭЗҮ, өртөг тооцоо, эрсдэлийн үнэлгээ— хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжинэ.

Онцлох төслүүд

Манай хэрэгжүүлсэн төслүүд нь өндөр хүчдэлийн зураг төсөл, хамгаалалтын шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний интеграцчилал болон хөрөнгө оруулалтын шийдвэрийг дэмжих ТЭЗҮ боловсруулах чадамжийг тодорхой харуулдаг.

Холбоо барих

Бидэнтэй хамтрах

Дэд станц, ЦДАШ, сэргээгдэх, автоматжуулалт эсвэл ТЭЗҮ-ийн төслийн талаар хамтдаа ярилцъя.

Хаяг
Сүмбэр цамхаг 16-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 14240

Хамтрагч байгууллагууд

Хамтрагч түншүүд 1
Хамтрагч түншүүд 2
Хамтрагч түншүүд 3
Хамтрагч түншүүд 4
Хамтрагч түншүүд 5
Хамтрагч түншүүд 6
Хамтрагч түншүүд 7
Хамтрагч түншүүд 8
Хамтрагч түншүүд 9
Хамтрагч түншүүд 10
Хамтрагч түншүүд 11
Хамтрагч түншүүд 12
Хамтрагч түншүүд 13
Хамтрагч түншүүд 14
Хамтрагч түншүүд 15
Хамтрагч түншүүд 16
Хамтрагч түншүүд 17
Хамтрагч түншүүд 18
Хамтрагч түншүүд 19
Хамтрагч түншүүд 20