Шугам ХХК
EN
Бидний тухай

Бидний тухай

Товч танилцуулга

Шугам ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаас гадна инженерчлэл, судалгаа шинжилгээ, цахилгаан хангамжийн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг. Инженерийн зураг төсөл, зохиогчийн хяналтыг гүйцэтгэхэд бэлэн, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн 20 инженертэй.

2024 оны байдлаар Шугам ХХК нь 200 гаруй төслийн ажлын зураг төслийг амжилттай боловсруулаад байна. Эдгээр төслүүдээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 гаруй төсөл, олон улсын санхүүжилттэй 10 гаруй төсөл багтсанаас гадна 5н төсөл нь 220 кВ-оос дээш хүчдэлтэй дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүд байна. 2019-2023 оны хооронд боловсруулсан ажлын зураг төслийн жагсаалтаас харахад цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн нарийн төвөгтэй олон төслүүдийг амжилттай боловсруулсан байдлаас байгууллагын ур чадварыг харж болно. Эдгээр төслүүд нь нарны цахилгаан станц, шинэ цахилгаан станц, дэд станцын өргөтгөл, ЦДАШ, болон инженерийн зөвлөх үйлчилгээ зэрэг өргөн цар хүрээг хамарч байна.

Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс

🎯

Бидний эрхэм зорилго

Бид эрчим хүчний инженерингийн төсөл хэрэгжүүлдэг, чадварлаг багтай итгэлт түнш байна.
🔭

Бидний алсын хараа

Дэлхийн жишигт нийцсэн инженерингийн компани болно.
💎

Бидний үнэт зүйлс

  • Хэрэглэгч
  • Ажилтан
  • Мэдлэг

Уриа

"Төгс Төгөлдөр Төслийн Төлөө"

Чанарын бодлого

Манай чанарын бодлого нь стратегийн уялдаа, хууль эрхзүйн нийцэл, тогтвортой хөгжил, тасралтгүй сайжруулалтыг бүх инженерингийн чиглэлд нэгтгэдэг.

Байгууллагын зорилго, төлөв байдалд тохирсон стратегийн чиглэлийг дэмжих

Шугам ХХК нь олон улсын стандартад нийцсэн эрчим хүчний зураг төсөл, зөвлөх үйлчилгээг үзүүлж, байгаль орчинд ээлтэй технологийн хөгжлийн дэвшилд суурилсан, эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний зөв шийдлийг захиалагч, хэрэглэгчдэдээ санал болгоно.

Хуулийн болон бусад шаардлагад нийцлийн хүрээнд

Бид өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа хамаарах хуулийн болон зохицуулалтын шаардлагуудыг хангаж, захиалагч, харилцагч, хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэн ажиллана.

Тогтвортой хөгжлийн хүрээнд

Захиалагч, ажилтан болон бусад оролцогч талуудтай харилцах ашигтай ажиллаж, ажлын үр дүнд бий болсон туршлага мэдээллийг хуваалцан хамтын хөгжлийг чухалчилна.

Тасралтгүй сайжруулалтын хүрээнд

Байгууллага болон эрчим хүчний салбарын хөгжлийн явц, хэрэглэгч захиалагчийн шаардлага, техник технологийн ололт амжилттай уялдуулан, байгууллагын мэдлэг, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоонд үндэслэн чанарын менежментийн тогтолцооны сайжруулалтыг хангана.

Түүхэн замнал

1994

'Шугам' хувиараа эрхлэх аж ахуй байгуулагдсан

Монгол Улсын зөвлөх инженер Жамбын Бат-Очирын санаачилгаар 'Шугам' хувиараа эрхлэх аж ахуй байгуулагдсан нь эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр Монгол Улсын хоёр дахь хувийн өмчийн байгууллага болсон.

1995

35-220 кВ зураг төсөл боловсруулах эрх олгосон

Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яамнаас 'Шугам'-д 35-220 кВ-ын ЦДАШ, дэд станц, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах эрх олгосон.

1996

Тусгай зөвшөөрөл олгосон

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 35, 76-р тогтоолын дагуу 'Шугам'-д 35кВ хүртэлх хүчдэлийн ЦДАШ, 110кВ хүртэлх дэд станцын тоног төхөөрөмж угсрах тусгай зөвшөөрөл олгосон.

2002

ХХК болж бүртгэгдсэн

'Шугам' хязгаарлагдмал хариуцлагатай компани болж бүртгэгдсэн.

2008

Зураг төсөл боловсруулах үйлчилгээ эхэлсэн

'Шугам' ХХК эрчим хүчний зураг төсөл боловсруулах үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

2013

Шугам-Инженеринг ХХК салгагдсан

Эрчим хүчний барилга угсралтын бизнесийг 'Шугам-Инженеринг' ХХК болгон салгасан.

2016

Эй Эс Системс ХХК байгуулагдсан

Геодезийн хэмжилтийн 'Эй Эс Системс' ХХК байгуулагдсан.

2020

Мастер Электрик ХХК байгуулагдсан

Эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдааны 'Мастер Электрик' ХХК байгуулагдсан.

Манай баг

20+ инженерээс бүрдэх өндөр ур чадвартай цомхон баг: цахилгаан, иргэний, хамгаалалт, автоматжуулалт, судалгаа, өртөг тооцооны чиглэлээр мэргэшсэн.

Галерей

Дэд станц, ЦДАШ, хамгаалалт ба удирдлагын самбар, сэргээгдэх эх үүсвэр, талбайн хэмжилтийн мөчүүдийг харуулсан зураглал.

Галерей 1
Галерей 2
Галерей 3
Галерей 4
Галерей 5
Галерей 6