Блог руу буцах
"ШУГАМ" ХХК Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүллээ
Эрчим хүчний зураг төсөл зохиогч "Шугам" ХХК нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Англи улсад төвтэй COGNICERT LIMITED олон улсын баталгаажуулалтын байгууллагаас сертификатаа хүлээн авлаа.
Шугам ХХК нь 2023 оноос менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой энэхүү стандартыг ийнхүү амжилттай нэвтрүүллээ.